ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ХЭЗЭЭ ЯАЖ ЭХЛЭДЭГ ВЭ?! /Цуврал 01/

2023-08-23 128 0

Уржигдар Ардын жүжигчин С.БАТСҮХ шавийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэнд очсон зургаа нүүр номынхоо найзуудад сонирхуулсан байсан. Өчигдөр ШИНЭ МОНГОЛ эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч,Монгол Улсын Гавьяат Багш Ж.Галбадрах төрийн өмчийн Ерөнхий боловсролын 60 сургуулийн менежментийг сайжруулах төслийнхөө нээлтийн ажиллагаанд урив. Энэ жилийн хичээлийн шинэ жил эрт эхлэж байгаа бололтой. Төсөлд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ЕБС, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС, Дархан-Уул аймгийн төрийн өмчит 23-н сургуулийн гурав нь, Дундговь аймгийн Луус сумын ЕБС, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС гэхчилэн хамрагдсан 60 сургуулийн 19-тэй нь “ШИНЭ МОНГОЛ” эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрах түүний багийн нөхөд төслийн гэрээгээ үзэглэх үйл ажиллагаа сонирхолтой, шинэлэг, шинэ хичээлийн жилийн өмнөх сорилын ажиллагаа болсоноороо анхаарал татлаа. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн төрөл мэргэжлийн, бага, дунд, ахлах ангийн багш нар, сургалтын менежер болон захирлууд дөрвөн бүлэгт хуваагдан 26 жил ийн туршлагад тулгуурласан олон талт ноу хау, арга зүйн талаар хичээлүүд орсоны нэг нь хичээлийн шинэ жилийн нээлтийг хэрхэн зохистой хийх талаар санал бодлоо уралдуулж хамтран ажилласан нь боловсролын байгууллагын нэгэн шинэ жилийн төдийгүй цаашид яаж шинэчлэгдэж жилийн турш зорилго, зорилтоо биелүүлэх хүчин зүйл болгож өгөөжийг нь хүртэх талаар бодлоо уралдуулсан нь өөрөө шинэлэг сургалт байв. Нэг хэв загварт баригдсан, болдог л нэг хэвшмэл арга зүйг зорилго, зорилттоо хүргэх арга хэрэгсэл, өдөөгч болгож бага, дунд, ахлах ангиар ангилан нээлттэй сонирхолтой хийх өөр өөрийн өвөрмөц сэдэл санааг өөрсдөөр нь гаргуулсан нь ингэтлээ анхаарал татсан хэрэг. Бүх зүйлийг гаднаас “импортлож”, шинэ сайн болгоныг гадаадаас хайж шүтдэг үзэл санааг өөрсдөөсөө олборлосон нь жинхэнэ эрэл хайгуул байв. Тэр бүү хэл Кембриджийн хөтөлбөр гэхчилэн харь сургалтын боловсролыг нутагшуулах гэж хүчлэлгүй төрмөл хөтөлбөр боловсруулсан өөрсдийн туршлагаа түгээн дэлгэрүүлэх алхам хийсэн нь энэ хичээлийн жилийн ШИНЭ МОНГОЛ ШИЙДЭЛ болох төлөвтэй.

Аливаа улс орны хөгжлийн үндэс бол боловсрол гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр хөгжлийн чанар нь өөрөө тухайн улс орны боловсролын тогтолцооны чанар,сургах арга барил,суралцах хандлагатай харилцан шүтэлцээтэй байдаг нь хууль ёсных.

Сурагч бол усны сав биш харин оюун булгийн ундарга. Энэ булгийн эх нь эцэг,эхээс бүр цаашилбал үндэстэнээс нягт хамааралтай хэдий ч түүн дээр суурилсан сургалт буюу Монгол боловсролын чанар юу юунаас амин чухал болохыг Галбадрах захирал онцлоод сургалтын үр дүнд хүүхэд бүр дүрэлзэж байх учиртай бамбар юм гэж хэлсэн нь ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ЗОРИЛГО,ЗОРИЛТ БОЛЖ БУУСАН ЮМ.

Тэрбээр, Аливаа шинэчлэлийн агуулга их чухал. Бид хүч чадлынхаа хязгаарт хүрэхийн төлөө энэхүү төслийг хэрэгжүүлж байна.Төслөөр бид мөнгө хийх гээгүй. Төслөөр бид хөтөлбөр эхлээд оромдох гээгүй. ХАРИН ХҮЧ ЧАДЛЫНХАА ХЯЗГААРТ ХҮРЭХ ТЭМҮҮЛЛИЙНХЭЭ ТҮЛХҮҮР ХИЙЖ БАЙГАА ЮМ гэсэн нь үүнийг ч бас арай өөр өнцгөөр харж бичихэд хүргэв.Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд 183 сургуулийн төсөлд хамрагдах хүсэлтээс 60-ыг нь сонгох шалгаруулах хэрэгтэй болжээ. Хичээж зүтгэх,хөдөлмөрлөх эрмэлзлэлээр нь 31-н сумын төвийн,27-н аймгийн төвийн,хоёр нийслэлийн 60 сургуулийг эхний ээлжинд шилж сонгосон нь энэ ажээ.

2023 оны 9 сарын 1-ээс 2024 оны 8 сарын 01-н хүртэл хэрэгжих эл төслийнхөн 7 хоног бүр сургалтын багтай цахимаар уулзаж 7 хоног бүр ажилтайгаа танилцаж төслөө үр дүнтэй болгох аж.

Захирал бүр ганцаараа хийдэггүй,захирал бүр дандаа хэлдэггүй учраас удирдлагын багтай тулж ажиллана.Биелэлтийг долоо хоног бүрээр дүгнэнэ. Тэгээд эцэст нь нэг биш,бас хэд хэд биш хоёр л сургууль шалгаруулна.Энэ 60 сургууль нэг бүр дээр МЕНЕЖМЕНТИЙН СОНГОНЫ АНГИ ХИЧЭЭЛЛҮҮЛНЭ гэж ойлгоорой. ”ХҮН ТӨСӨӨЛЖ ЧАДСАН ЗҮЙЛЭЭ БҮТЭЭЖ ЯВДАГ.БИ 26 ЖИЛ ИНГЭЖ АЖИЛЛАСАН” гэж хэлсэн захирлын үг хичээлийн жилийн бүх шатны сургуулийн зорилт,зорилго болон хэрэгждэгсэн бол ёстой сайхан байх сан. Тэгвэл мөн хөгжил ойрхоноо гэсэн өөдрөг бодол тээн ШИНЭ МОНГОЛ сургуулийн хаалгаар гарч ирлээ.

Угтаа хичээлийн шинэ жил эхлэхэд бас ч гэж хэд хоног дутуу байна.Бид чинь БСШУЯ-тай улс. Энэ хичээлийн шинэ жилийн нээлт улс орон даяар ямархан гоё болох ч юм билээ. Хэн мэдлээ. Нэг хувийн сургуулийн захирал ийм төсөл санаачилж байхад бүгд ингээд түрхэрвэл хөгжиж дэвжих юухан байх вэ?!

Хоосон онол ярихгүй. Харин онол дээр суурилсан бодит ажлыг хэрэгжүүлнэ.Хэн нэг захирлын хөгжлийг дэмжихгүй. Сургуулиар нь хөгжлийг дэмжинэ. Би энэ сургалтаас ийм л ойлголт авсан. ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬ хөгжих энэ хугацаандаа эцэг эх, хүүхдийн сонирхолыг татаж, буруу ишлэгдсэн багш нарт ээл буянаа хайрлаж, ахлах ангийнх нь зарим сурагч сургуулиа төгсөөгүй байхдаа их, дээд сургуульд залагдан багшилж, төгсөгчид нь дэлхийн боловсролыг шилж сорчилж олж авдаг болсоныг мэдэхийн хувьд дээрх төслийн эцсийн үр дүнг дэндүү сайн харж байна.

Боловсрол бидний ирээдүй. Хичээлийн шинэ жил хэрхэн эхлэхээс боловсролын шинэ хандлага бий болдог ажээ.

Үргэлжлэл бий…

Холбоотой мэдээ