Хүн төрөлхтөнд хамгийн аюултай 10 өвчнийг нэрлэв

2024-04-09 21 0

Хэсэг эрдэмтэд дэлхийн 204 орныг хамарсан урт хугацааны судалгаагаар сүүлийн 30 жилийн нас баралтын түвшинг үнэлжээ. Энэхүү судалгааг The Lancet сэтгүүлд нийтэлсэн юм.

Эрдэмтдийн тэмдэглэснээр, цар тахлын улмаас дэлхийн хүн амын дундаж наслалт буурсан байна. Харин одоо энэ тоо өсөж буй аж.

2019 он хүртэлх мэдээллээр хамгийн аюултай өвчний тоонд зүрх судасны өвчлөл, цус харвалт, уушгины архаг өвчин, амьсгалын замын халдвар, амьдралын эхний сарын зуурдын үхэл, Альцхеймерийн өвчин, уушгины хорт хавдар, бөөрний өвчин, чихрийн шижин, гэдэсний халдварт өвчнүүд орж байна.

Цар тахлын дараа энэ жагсаалтын хоёрт Ковид19 халдвар орж иржээ. Хөгшрөлтийн шинж чанартай өвчлөлийн зэрэглэл ч нэмэгдсэн байна. Тухайлбал, Альцхеймерийн өвчин одоо хүртэл үр дүнтэй эмчилгээгүй байгаа нь эмгэнэлт үр дагаварт хүргэдэг.

Холбоотой мэдээ